| Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцооны түвшины 69,2 хувь нь 2-р түвшин буюу ДАВТАМЖТАЙ, түвшинд үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 13 асуудал нь 7 нь нөлөө ихтэй буюу “Сайжруулах шаардлагатай” дүгнэлтийг өгч байна.
Дотоод аудитаар илэрсэн 13 асуудалд цаашид сайжруулж анхаарах шаардлагатай 8, дутагдлыг арилгуулах 14 нийт 22 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний зардалд 2022 онд 4.116,500 төгрөг, 2023 онд 5.590,000 төгрөгийг тус тус батлан албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулан ажилласан. 2023 онд 2 ажлын байран дээр аюулын эрсдэлийн үнэлгээг эрсдэлийн түвшинг тодорхойлж хариу арга хэмжээ авч эрсдэлийн түвшинг бууруулсан. Улирал бүр цэвэр усны эх үүсвэр болон хэрэглэчээс дээж авч Стандарт хэмжилзүйн лабораторит шинжлүүлдэг. Жилд нэг удаа Цаг уур байгаль орчны шинжилгээний лабораторид цэвэр бохир ус өгч шинжлүүлж хэвшсэн байна. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний арга хэмжээг оновчтой төлөвлөдөггүй. Төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн тайлагнахгүй байна. Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архив, дотоод хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахгүй байна. |
Нүүр хуудас Санхүүгийн хяналт шалгалтын тайлан Талын илч ОНӨААТҮГазрын 2022-2023 оны үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын дүгнэлт

