Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын 2021-2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт

79

Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын 2021-2023 оны 2 дугаар сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд байгууллагын 2023 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нийт 40.315.7 мянган төгрөгийн зөрчил илэрснээс  4,786.5 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 7,654.8 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага, 27,874.4  мянган төгрөгийн зөвлөмж хүргүүлэв. Тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг “Их” эрсдэлтэй гэж үнэлэв. Шалгалтаар 9 зөвлөмж хүргүүллээ.