Шүүхийн шийдвэр гүйцэтгэх -425 дугаар нээлттэй хорих ангид хоригдож байгаа хоригдлуудын 2022 оны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой цалин хөлсөнд хийсэн хяналт шалгалтын тайлангийн дүгнэлт

71

ШШГГазар-425 дугаар нээлттэй хорих ангид хоригдож байгаа хоригдлуудын 2022 оны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой цалин хөлс ба түүний суутгал, шагналын хоног зэрэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нийт  181,252.0 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 112.0 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 440.0 мянган төгрөгийг нөхөн олгуулахаар, нийт 552.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 800.0 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага, 179,900.0 мянган төгрөгийн зөвлөмж хүргүүлэв. ШШГГазар-425 дугаар нээлттэй хорих ангид хоригдож байгаа хоригдлуудын цалин хөлсийг их эрсдэлтэй гэж үнэлэв. Шалгалтаар 7 зөвлөмж өглөө.