Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазрын 2022-2023 оны үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитаар их эрсдэлтэй буюу хангалтгүй гэж дүгнэв.
| Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцооны түвшины 90 хувь нь 1-р түвшин буюу эхлэлийн түвшинд, дотоод аудитаар илэрсэн 17 асуудал нь 100 хувь нөлөө ихтэй байгаа тул ИХ эрсдэлтэй буюу “Хангалтгүй” дүгнэлтийг өгч байна.
Дотоод аудитаар илэрсэн 17 асуудлыг арилгуулах 39 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв. Жил бүр бүтэц орон тоогоо нэмэгдүүлдэгч бүтэц орон тоогоороо ажиллахгүй удирдлагын хэлтсийн албан хаагчдаар хавсруулан гүйцэтгүүлж байгаа нь залилангийн эрсдэл үүсэх магадлалтай байгаагаас гадна байгууллагын үндсэн үйл ажиллагаа, албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын байдал алдагдаж байна. Сул орон тоогоо нөхөх арга хэмжээ авдаггүй, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажлын байрны захиалгыг хүргүүлдэггүй. Шалгалтын явцад ажилтан дутуу тооцож олгосон 297000 төгрөг, илүү тооцож олгосон 67200 төгрөгийг суутгуулан зөрчлийг арилгуулсан. Байгууллагын удирдлага ажлын байр, албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг онцгойлон анхаарах шаардлагатай байна. Засаглах удирдлагатайгаа уялдаа холбоотой ажиллах, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд санаачлага гарган ажилладаггүй. Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архив, дотоод хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахгүй байна. Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажилладаггүй. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа байр нь албан хаагчдын эрүүл ахуйд нийцэхгүй, стандартад нийцсэн шинэ байртай болох шаардлага нэн тэргүүнд тулгарч байна. |

