Шивээговь сумын 3-р цэцэрлэгийн 2022-2023 оны засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн тайлан

80

Дотоод аудитаар Шивээговь сумын 3-р цэцэрлэгийн үйл ажиллагааг “Дунд” эрсдэлтэй буюу “Сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг өгч байна.  Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь “давтамжтай буюу 2-р түвшин”-д байна гэж үзсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлийн хүрээнд хугацаатай 10 зөвлөмж өгсөн.