Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн сангуудын 2021-2022 оны баримтад хяналт шалгалт хийсэн тайлан

69

Сангийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн СХШХ/02 дугаартай нэгдсэн удирдамж, аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 05 дугаартай удирдамжаар аймгийн Нийгмийн даатгалын сангуудын 2021, 2022 баримтад хяналт шалгалт хийж,  Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, хөтөлбөрийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийг шалгах зорилгоор санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Одонтуяа, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Цэлмэгбаяр, дотоод аудитор Л.Эрдэнэчимэг, Г.Насанжаргал нар 2023 оны 03 дугаар сарын 30-наас ажлын 20 хоногт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар нийт 18.877,9 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 10.861,5 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр, 5.660,5 мянган төгрөгийг хувь хүнд буцаан олгуулахаар 2.355,9 мянган төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүллээ.