Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021-2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан

68

Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр баталсан СХШХ/02 дугаартай удирдамж болон аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаартай удирдамжаар Нийгмийн даатгалын хэлтсийн  2021, 2022  оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Л.Одонтуяа, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Цэлмэгбаяр нар хийж гүйцэтгэв.

Шалгалтаар нийт  2.825,0 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 497,1 мянган төгрөгийг улсын төсвийн орлого болгуулахаар, 580,0 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 333,8 мянган төгрөгийг  хувь хүнд нөхөн олгуулахаар, нийт 1.411,1 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 1.413,9 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага хүргүүлэв.