“УСДУ” ОНӨААТҮГазрын 2021-2022 оны засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, хүний нөөцийн үйл ажиллагаанд дотоод аудитыг аймгийн Засаг даргын баталсан 08 дугаарт удирдамж болон байгууллагын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар Байгууллагын засаглалын төлөвшлийг шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 4 буюу Удирдсан. Эрсдэлийн удирдлагын төлөвшлийг шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 2 буюу Давтамжтай. Байгууллагын дотоод хяналтын тогтолцооны төлөвшлийг шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд 3 буюу Томьёолсон түвшинд байна гэж тус тус үнэлэв.
Тус байгууллага нь хүний нөөцийн бүрдүүлэлт хийдэггүй батлагдсан орон тоондоо уялдуулан ажилтны ажлын ачаалал, ажил үүргийн хуваарилалтыг оновчтой хийдэггүй байгаа нь харагдаж байна. Мөн хувийн хэргийн бүрдэл хангалтгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн боловсон хүчнээр хангагдахгүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байгаа нь байгууллагын үйл ажиллагаа доголдох, ажлын үр дүн гарахгүй байх, хүний нөөцийн дутагдалд орох, ажилтан хохирох, шудрага ёс, тэгш байдал алдагдах эрсдэлтэй байна. Тиймээс тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна гэж дүгнэв. Шалгалтаар илэрсэн зөрчлийн хүрээнд 15 зөвлөмжийг өгч, зөвлөмжийн биелэлтийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор авахаар албан тоот өгсөн.

