Байгууллагын 2022 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн баталсан удирдамжаар Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын 2020, 2021 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгаж, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийг шалгах зорилгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтын явцад тус байгууллагын 2020, 2021 оны үйл ажиллагаа холбоотой баримт материалуудыг авчруулан шалгалаа.
Шалгалтаар нийт 16.573,3 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 313,0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоолоо. Дээрх зөрчлийг дахин гаргахгүй байх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

