Аймгийн Засаг даргын тамгын газрын 2020-2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан

68

Байгууллагын 2022 оны хяналт  шалгалтын төлөвлөгөө, Аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн баталсан удирдамжаар аймгийн Засаг даргын тамгын газрын 2020, 2021 оны  санхүүгийн үйл ажиллагааг шалгаж, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийг шалгах зорилгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар нийт 107.944,9 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, дээрх зөрчлийг дахин гаргахгүй байх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.