Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2020-2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн аймгийн Засаг даргын баталсан удирдамжаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Алтанцэцэг, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Цэлмэгбаяр нар хийж гүйцэтгэв.
Нэгдсэн дүгнэлт: Тус сангийн үйл ажиллагааны мэдээллийг УМС-нд бүрэн байршуулахгүй байна. Мөн хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний гүйцэтгэлд анхааран ажиллах шаардлагатай. Шалгалтаар нийт 156,402.3 мянган төгрөгийн зөрчил илрүүлж дээрх зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар зөвлөмж хүргүүллээ.

