Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн 2020-2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан

66

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн 2020-2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн аймгийн Засаг даргын баталсан удирдамжаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Алтанцэцэг, дотоод аудитор Э.Цэлмэгбаяр нар хийж гүйцэтгэв. Шалгалтанд хамрагдсан тайлант хугацаанд удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 11, гэрээт 3 нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулжээ.

Шалгалтаар нийт 14205,7 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 4187,2 мянган төгрөгийг орон нутгийн орлогын 100220000982 тоот дансанд төвлөрүүлэхээр улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоов. Тус байгууллага нь өмнө илэрсэн зөрчлийг залруулаагүй, залруулах талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй байна. Иймд тус байгууллагыг өндөр эрсдэлтэй гэж дүгнэв.