Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн 2020-2021 оны засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, хүний нөөцийн үйл ажиллагаанд дотоод аудитыг аймгийн Засаг даргын баталсан 07 дугаарт удирдамж болон байгууллагын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар тус байгууллагын үйл ажиллагаа нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэггүй, эрсдэлийн удирдлага 1-р түвшин буюу Эхлэлийн, байгууллагын дотоод хяналтын тогтолцоо 2-р түвшин буюу давтамжтай, засаглах удирлага 3-р түвшин буюу Томьёолсон, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлээгүй зэргээс үзэхэд тус байгууллагын үйл ажиллагаа нь хангалтгүй буюу өндөр эрсдэлтэй байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийн хүрээнд 15 зөвлөмжийг өгч, зөвлөмжийн биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор авахаар албан тоот өгсөн.
Нүүр хуудас Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн үйл 2020-2021 оны засаглал, эрсдэлийн удирдлага,...


