Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт /2024 оны жилийн эцсийн байдлаар/

91

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт

Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба

2024 оны жилийн эцэсийн тайлан

 

2024.11.18

Шийдвэрийн дэс дугаар Зүйл, заалтын дэс дугаар Шийдвэрийн нэр, огноо, дугаар, агуулга Хэрэгжүүлэх талаар төлөвлөсөн арга хэмжээ Биелэлт Үнэлгээ (хүчингүй болсон, хяналтаас хасуулах тухай санал) Тасарсан болон удааширч байгаа шалтгаан

 

УИХ-ын тогтоол
13 26 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
2023-05-04
Дугаар 2023_32

1.3. төрийн албан хаагчийн Ёс зүйн дэд хороог байгуулах ажлыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж, үйл ажиллагааг жигдрүүлэх.

ЗДТГ-ын Ёс зүйн дэд хороог байгуулах.

Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадвахжуулах сургалтад хамруулах.

-Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн дагуу байгууллагын даргын 2023 оны 08 дугаар сарын 18-ны  өдрийн А/17 дугаар тушаалаар байгууллагын “Ёс зүйн дэд хороо”-г 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

-Ёс зүйн дэд хороо нь 2024 онд хэрэгжүүлэх 5 ажлын төлөвлөгөөг албаны даргаар батлуулан ажиллаж төлөвлөгөөний хэрэгжилт хугацаа болоогүй 1, бүрэн хэрэгжсэн 4 буюу тайлант хугацааны хэрэгжилт 100 хувьтай байна.

-Тайлант хугацаанд цахим-1, танхим-3, дотоод -1 нийт чадвахжуулах 4 сургалтанд хамрагдав. Байгууллагын дотоод сургалт 1 зохион байгуулсан.

-Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Төрийн албан хаагчийг сургах тогтолцоог сайжруулах” ажлын хүрээнд зохион байгуулсан  “Ёс зүй”, “Авилга”, “Хүний эрх”-ийн 3 сургалт тус бүр анхан, дунд, ахисан түвшний 3 модультай 5 албан хаагчийг хамруулан шалгалт өгч үнэмлэх авсан.

-Аймгийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академтай хамтран зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 2 өдрийн 16 цагийн сургалтад байгууллагын ёс зүйн дэд хорооны дарга оролцсон. Нийт сургалтад хамрагдсан байгууллагуудын 55 албан хаагчаас 2 өдрийн турш идэвх оролцоотой байсан 2 албан хаагчийн нэгээр дотоод аудитор шалгарч дурсгалын зүйлээр шагнуулав.

-“Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг дагаж гарсан ёс зүйн дүрэм журмыг танилцуулах” сэдвийн хүрээнд ёс зүйн дэд хорооны дарга сургалт 5 албан хаагчид дотоод сургалт зохион байгуулсан.

-Аймгийн Засаг даргын тамгын газар, Эмэгтэйчүүд, залуучуудын Оюуны сан-Үндэсний сүлжээ” НЖ Лидершил Академиас зохион байгуулсан төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал 1 өдрийн танхимын сургалтанд ёс зүйн дэд хорооны 3, байгууллагын удирдлага нийт 4 албан хаагч хамрагдав.

-Ёс зүйн дэд хорооны дарга нарт зориулсан 1 өдрийн танхимын сургалтанд хамруулсан.

Үр дүн: Төлөвлөгөөт сургалтад 100 хувь хамрагдсан.

 

100  
УИХ-ын байнгын хорооны тогтоол
30 63 1.1.12/. “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх заалтын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын бодлого, түүний боловсруулалтын талаар зөвлөмж гаргаж байгууллагуудад хүргүүлэх. Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх.

Хүүхэд хамгааллын бодлого, түүний боловсруулалтын талаар зөвлөмж гаргаж байгууллагуудад хүргүүлэх.

Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийг байгуулж хүүхэд хамгааллын бодлогыг байгууллагын үйл ажиллагаатай нийцүүлэн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

– Хөдөлмөрйин харилцааны уян хатан нөхцлөөр 1 албан хаагчийг 3-6 сар хүртэл цахимаар ажиллуулж, 1 албан хаагчийг 2 цагийн хөнгөлөлттэй ажиллуулах зэргээр дэмжлэг үзүүлсэн.

– Нийт 6 албан хаагчийг хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, авах боломжоор бүрэн ханган ажилласан.

– 5 албан хаагчийг хүүхдийн төрсөн өдрөөр нь 533.7 мянган төгрөгийн цалинтай чөлөө олгосон.

– Шинэ хүүхэдтэй болсон 2 албан хаагчид тус бүр 500.0 мянган төгрөгийн дэмжлэг олгосон.

–  Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх  үүднээс бага насны хүүхэдтэй 3 албан хаагч хүүхдийн автомашины суудал ашиглаж, хүүхэд зорчиж байна наалтыг наасан.

– Байгуулагын 6 албан хаагчийн 9 хүүхэд төрөл бүрийн дугуйлан секцэнд тогтмол хамрагдаж байна.

Үр дүн: Хүүхдийн аюулгүй байдал хангагдана.

100  
Ерөнхийлөгчийн зарлиг
33 71 Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх туай
2018-05-23
Дугаар 2018_46

 

3. Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагаа, аливаа идэвх санаачилгыг хөхүүлэн дэмжиж, урамшуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл болгосугай.

–     Бүх шатны байгууллагын гадна, дотно хаягийг хос бичгээр бичих ажлыг зохион байгуулах.

–     Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, идэвх санаачилгыг дэмжиж, урамшуулах.

Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс байгууллагын өрөө тасалгаа болон мэдээллийн самбар зэргийг монгол бичгээр хэвлүүлж ашиглаж хэвшсэн.

Албан хэрэг хөтлөлтийн mongpad программыг суулган албан хэрэг хөтлөлтдөө ашиглаж байна.

Тайлант онд байгууллагын 5 албан хаагч  дунд шатны 7 хоногийн танхимын болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Төрийн албан хаагчийг сургах тогтолцоог сайжруулах” ажлын хүрээнд зохион байгуулсан  “Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний 3 модультай цахим  сургалтад хамруулан шалгалт өгч үнэмлэх авсан.

Аймгийн хэмжээнд зохион байуулагдсан “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” аяны хүрээнд зохион байгуулагдсан монгол бичгийн уралдаанд 4 албан хаагч оролцож Н.Алтанцэцэг түрүүлсэн.

Үр дүн: Байгууллагын алба хаагчид монгол бичгийн дунд буюу ахисан шатны мэдлэгтэй болсон.

100  
35 73 Засгийн газарт чиглэл өгөх тухай /Тэрбум мод/
2021-10-04
Дугаар 2021_58

 

1.2. Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулах эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох шийдвэр гаргах  Тайлбар: Тайланд хийсэн ХШҮ-ний дагуу энэхүү заалтыг ирүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу:  Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төлөвлөн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тусгах.

Орон нутгийн төсвийн нэг хувиас доошгүй хөрөнгийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд зарцуулах

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “ГОВЬСҮМБЭР-30” цэцэрлэгт хүрээлэнд 2024 оны 05 сарын 12-ны өдөр 20 ширхэг хайлаас мод,  2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр намрын бүх нийтээр мод тарих өдрөөр 30 ш Хайлаас мод нийт 50ш хайлаас мод тус тус тарьсан.

Үр дүн: Байгууллага тайлант онд төлөвлөсөн модыг 100 хувь тарьсан.

100  
ЗГ-ын тогтоол
52 105 Төрийн албаны зарим албан тушаалын  цалингийн хэмжээ, доод хэмжээг  шинэчлэн тогтоох тухай
2023-06-21
Дугаар 2023_241

2. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Цалингийн хэмжээ шинэчлэгдсэнтэй холбогдуулан өр авлага үүсгэлгүй ажиллах. 2024.04.01-ний өдрөөс эхлэн албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэн нийт цалин хөлс нэмэгдэл урамшилын зардалд  206900.0 мянган төгрөгийн санхүүжилтийг авч 171975.6 мянган төгрөгийн зарцуулан 34925.4 мянган төгрөгийн зардлын хэмнэлтэй байна.

Үр дүн: Ажилчдын цалин хөлстэй холбоотой өглөг үүсгээгүй.

 

 

100  
75 136 Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухай

2024-02-28

Дугаар 2024_82

 

2. Төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгоход шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай. /2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тайлагнах/ (1.“Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.)

Төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгоход шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх Төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэн ажиллаж байна. Тайлант хугацаанд байгууллагын 7 албан хаагчид 28696.4 мянган төгрөгний орон нутагт ажилласны нэмэгдлийг олгосон.

Үр дүн: Ажилчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг хууль журмын дагуу бүрэн олгосон.

 

 

100  
76 137 Журам батлах, журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
2024-02-28
Дугаар 2024_83

3. Мөнгөн урамшуулал олгоход 2024 онд шаардагдах хөрөнгийг тухайн төрийн захиргааны байгууллагын төсвийн захирагчийн батлагдсан төсөвт багтаан, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг төсвийн захирагч нар, Сангийн сайд Б.Жавхланд тус тус үүрэг болгосугай. (1.“Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.)

Мөнгөн урамшуулал олгоход 2024 онд шаардагдах хөрөнгийг тухайн төрийн захиргааны байгууллагын төсвийн захирагчийн батлагдсан төсөвт багтаан, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх. Тайлант хугацаанд төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн захиргааны 5 албан хаагчид 41775.0 мянган төгрөгний мөнгөн урамшууллыг олгосон.

Үр дүн: Олговол зохих мөнгөн урамшууллыг 100 хувь олгосон.

 

 

100  
ЗГ-ын хуралдааны тэмдэглэл
92 154 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 58 дугаар тэмдэглэл
2022-12-07
Дугаар 2022_58

 

XXI.6.1. Төрийн байгууллагын баримт бичгийг цахим хэлбэрээр солилцох нөхцөлийг бүрдүүлсэн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан:  1. Албан бичиг солилцооны дундын системийг ашиглах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, албан баримт бичгийг цахим хэлбэрээр солилцож ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, бүх шатны төрийн байгууллагын удирдлагад үүрэг болгов;

төрийн байгууллагын цахим удирдлагын ERP системийг бүрэн ашиглах, албаны цахим хаягийг албан хэрэгт ашиглах ERP системд байгууллагын нийт албан хаагчдыг бүртгэн эрхүүдийг нээж хүний нөөцийн удирдлага, албан бичиг, өргөдөл гомдол, үүрэг даалгавар, ажил төлөвлөлт, хурал, ажлын хэсэг, мессенжер зэрэг цэснүүдийг албан хаагчид бүрэн ашиглаж хэвшээд байна. Албан хэрэг хөтлөлтийг ERP систем болон албаны и-мэйл хаягаар  илгээж  байна. Тайлант хугацаанд ЕRP системээр 287 албан бичгийг солилцон үйл ажиллагаандаа ашигласан байна.

Үр дүн: ЕRP систем байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтэрсэн.

 

100  
102 165 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 23 дугаар тэмдэглэл

2023-05-31

Дугаар 2023_23

 

XXII.2. “Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав.   Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгов:  1.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан байнга ил тод, нээлттэй байлгах мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудаст, шаардлагатай мэдээллийг нэгдсэн систем (shilen.gov.mn)-д байршуулж, тухай бүр шинэчилж ажиллах;  2.Нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-д мэдээллийг шууд холбох боломжтой байдлаар өөрийн байгууллагын системийн бэлэн байдлыг хангах;  3.Мэдээллийн сан, системийн хэвийн үйл ажиллагаа болон мэдээллийн үнэн зөв, алдаагүй байдлыг бүрэн хариуцах.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан байнга ил тод, нээлттэй байлгах мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудаст, шаардлагатай мэдээллийг нэгдсэн систем (shilen.gov.mn)-д байршуулж, тухай бүр шинэчилж ажиллах;  2.Нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-д мэдээллийг шууд холбох боломжтой байдлаар байгууллагын системийн бэлэн байдлыг хангах;  3.Мэдээллийн сан, системийн хэвийн үйл ажиллагаа болон мэдээллийн үнэн зөв, алдаагүй байхад анхаарах. Төрийн байгууллагын “gov.mn” нэгдсэн цахим хуудаст 87 мэдээллийг байршуулахаас байгууллагад хамааралтай 39 мэдээллийг байршуулж, 48 мэдээлэл хамааралгүй байна.

 

Үр дүн: Мэдээллийн ил тод байдал бүрэн хангагдсан.

 

100  
117 196 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэл
2024-04-17
Дугаар 2024_15

20.11.1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан мэдээллийг “Нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)”-д байршуулах ажлыг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, мэдээллийг тухай бүр шинэчилж ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлага, аймаг, нийслэлийн Засагдарга нарт;(Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар )

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан мэдээллийг “Нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)”-д байршуулах ажлыг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, мэдээллийг тухай бүр шинэчилж ажиллах Төрийн байгууллагын “shilen.gov.mn” нэгдсэн цахим хуудаст Байршуулбал зохих 87 мэдээллээс манай байгууллагад хамааралтай 39 мэдээллийг бүрэн байршуулсан.

 

Үр дүн: Мэдээллийн ил тод байдал бүрэн хангагдсан.

 

 

100  
ЗГ-ын албан даалгавар
124 204 Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг сурталчлан таниулах тухай
2022-07-05
Дугаар 2022_6

 

1. 1.1. “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилт, үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харъяа байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулах;  1.2.””Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг салбарынхаа хэмжээнд зохион байгуулах;

“Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилт, үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх сургалтад албан хаагчдыг хамруулах, иргэдэд сурталчилах ажлыг зохион байгуулах. “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилт, үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног болгоны Пүрэв гарагт зохион байгуулдаг 7:4:10 сургалтад 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн сургалтад байгууллагын бүх албан хаагч хамрагдаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2 албан хаагчийг Удирдлагын академийн төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтанд хамруулж 1 албан хаагч төгсөн гэрчилгээ авсан, 1 албан хаагч суралцаж байна, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Төрийн албан хаагчийг сургах тогтолцоог сайжруулах” ажлын хүрээнд зохион байгуулсан  “Ёс зүй”, “Авилга”, “Хүний эрх”-ийн 3 сургалт тус бүр анхан, дунд, ахисан түвшний 3 модультай 5 албан хаагчийг хамруулан шалгалт өгч үнэмлэх авсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ханган 483 мэдээллийг ил тод байршуулан ажиллав

 

Үр дүн: Тасралтгүй хөгжих нөхцөл бүрдсэн.

100  

 

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН ДҮН

 

 /2024 оны жилийн эцсийн байдлаар/

  Бүгд Үүнээс
Монгол Улсын хууль УИХ-ын тогтоол Улсын их хурлын байнгын

хорооны тогтоол

Ерөнхийлөгчийн зарлиг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны

тэмдэглэл

Засгийн газрын тогтоол Ерөнхий сайдын захирамж Засгийн газрын хуралдааны тэмдэглэл Засгийн газрын албан

Даалгавар

Засгийн газрын хэрэг эрхлэх

газрын даргын тушаал

Хяналтанд авсан нийт шийдвэрийн тоо 11   1 1 2     3   3 1  
Хяналтанд авсан нийт зүйл, заалтын тоо 11   1 1 2     3   3 1  
Үүнээс Биелсэн 100% 11   1 1 2     3   3 1  
Хэрэгжих шатандаа                        
Үүний дотор 70.0%                        
30.0%                        
Хугацаа болоогүй                        
Тасарсан                        
Үүнээс Зохион байгуулалтаас                        
Хөрөнгө дутагдсанаас                        
Үнэлгээгүй ажил                        
Биелэлтийн хувь 100   100 100 100     100   100 100  

 

Эх сурвалж: Дотоод аудитор Г.Насанжаргал 70543684