Говьсүмбэр нутгийн охин Мөнхпүрэвийн Маргад шатарын “Дэлхийн аварга” цол хүртлээ

88
Панам улсын Панама хотноо 2022 оны 06-р сарын 10-19-ний өдрүүдэд “ШАТРЫН СУРАГЧДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” зохиогдож өндөрлөлөө.
Тус тэмцээний 10-11 насны охидын ангилалд Говьсүмбэр нутгийн охин шавь МӨНХПҮРЭВИЙН МАРГАД 9 өрөг тоглосноос 6 хожиж, 3 тэнцэж 7.5 оноогоор хожигдолгүй түрүүлж аваргын цом өргөсөн ба энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны дэд мастер/WGM/ цол хүртсэн бахдам амжилтын эзэн боллоо. Шатрын спортоор хичээнгүй суралцаж, улс ороныхоо нэрийг өндөрт гаргасан Мөнхпүрэвийн Маргаддаа халуун баяр хүргэе.