Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагын мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах, иргэдэд мэдээллийг шуурхай, үнэн бодитой, хүртээмжтэй хүргэх зорилгоор нутгийн захиргааны байгууллагуудын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан албан хаагчдыг мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт, зөвлөгөөн 2022 оны 05 сарын 20-ны өдөр боллоо.
Сургалт, зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Батзам, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном нар оролцож, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, мэдээлэл, үйлчилгээ шуурхай, үнэн зөв байх талаар санал солилцов.
Мөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Цахим Говьсүмбэр хөтөлбөр”-ийн төсөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн ажилтан Б.Түвшинжаргал “Нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ”, түүний үр дүн, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Тус сургалтад Дотоод аудитор Г.Насанжаргал хамрагдлаа.



