Дотоод аудиторуудын мэдлэг хуваалцах сарын аяны хүрээнд ажилчдынхаа мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс дараах сургалтуудыг зохион байгууллаа.

84

Олон улсын дотоод аудиторуудын институтээс тогтоосны дагуу 1990 оноос хойш жил бүрийн  5 дугаар сарыг олон улсын дотоод аудиторуудын мэдлэг хуваалцах сар болгон  зарласан. Тус аяны хүрээнд Дотоод аудитор Э.Цэлмэгбаяр 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгууллагын албан хаагчдад “Эрсдэлд суурилсан аудитор” сэдвээр сургалт зохион байгуулж, мэдээлэл солилцлоо.

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дотоод аудитор Г.Насанжаргал албан хаагчдад “Хөдөлмөрийн тухай шинэчлэн найруулсан хууль”-аар сургалт зохион байгуулав. Тус сургалтаар шинээр хуульд тусгагдсан асуудлууд болох хөдөлмөрийн хууль тогтоомж, хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн суурь зарчим үндсэн эрх, нийгмийн түншлэл, хөдөлмөрийн хамтын харилцаа, сонирхлын маргаан зохицуулалт, ажил, амралтын цаг, цалин хөлс, олговор, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээний нийтлэг зохицуулалт, хөдөлмөрийн гэрээний төрөл нэмэлт нөхцөл, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн гэрээний талуудын хариуцлага, хүн амын зарим бүлгүүдийн хөдөлмөрийн харилцаа зэрэг асуудлын талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцлоо .