Дотоод сургалтыг зохион байгуулав

73

Байгууллагын дотоод сургалтыг “Хөдөлмөрийн тухай шинэчлэн найруулсан хууль” -аар албан хаагчдад 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

Тус сургалтаар шинээр хуульд тусгагдсан асуудлууд болох хөдөлмөрийн хууль тогтоомж, хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн суурь зарчим үндсэн эрх, нийгмийн түншлэл, хөдөлмөрийн хамтын харилцаа, сонирхлын маргаан зохицуулалт, ажил, амралтын цаг, цалин хөлс, олговор, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээний нийтлэг зохицуулалт, хөдөлмөрийн гэрээний төрөл нэмэлт нөхцөл, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн гэрээний талуудын хариуцлага, хүн амын зарим бүлгүүдийн хөдөлмөрийн харилцаа зэрэг асуудлын талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцлоо.