Санхүүгийн хяналт, аудитын албаны 2022 оны 1 сарын үйл ажиллагааны тайлан

73

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ АУДИТЫН АЛБАНЫ 2022 ОНЫ  1 ДҮГЭЭР

САРЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Хийгдэх ажил Хүрэх үр дүн Хугацаа Биелэлт
1

 

Хугацаатай мэдээ, тайлан гаргах Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг дараа сарын 02-ны дотор 2022 оны 1-р сарын байдлаар 12,529.1 мянган төгрөгийн санхүүжилтээс 5,356.6 мянган төгрөгийг зарцуулсан. Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг 1-р сарын 25-ны өдөр Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн.
Шилэн дансны мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах Дараа сарын 08-ны дотор 1-р сарын шилэн дансны мэдээллийг хугацаанд нь, үнэн зөв мэдээлэлсэн.
Нийгмийн даатгалын тайлан гаргаж, хүргүүлэх Дараа сарын 05-ны дотор Тайлант хугацааны НДШ-ийн тайланг 1-р сарын 5-ны өдөр ЭМНДХэлтэсийн байцаагчид хүргүүлэн баталгаажуулсан.
2 Сүмбэр сумын СХСангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллгаанл хяналт шалгалт хийх  

Санхүүгийн сахилга бат сайжирна

1 сард Байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын СХСангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтын явц 95 хувьтай, тайланг нэгтгэж байна. Сүмбэр сумын СХСан хариуцсан ажилтнууд Ковид-19-ийн халдвар авч тусгаарлалтад орсноос шалтгаалан шалгалт удааширсан.
3 2022 оны Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргах  

Байгууллагын үйл ажиллагаа сайжирна

 

1 сард

2022 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвөгөөг гаргаж, Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн.
4 Жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргах  

Санхүүгийн сахилга бат сайжирна

 

1 сард

Байгууллагын 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаж, Төрийн аудитын байгууллагад хүргүүлсэн.
5 Байгууллагын бүтэн жилийн тоон болон бичмэл тайлан гаргах Санхүүгийн ил тод байдал нэмэгдэнэ 1 сард Байгууллагын бүтэн жилийн тоон болон бичмэл тайланг гаргаж Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлсэн.
6 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангуулах Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангагдах 1 сар Манай байгууллага нь Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аймгийн төсөвт, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгаас татаас авч байгаа хувийн цэцэрлэгүүд, сангууд гэсэн нийт 77 байгууллагын шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд үнэн зөв болон цаг хугацаандаа оруулж байгаа эсэхэд сар бүрийн 10-наас 15-ны хооронд байнгын хяналт тавьдаг.

2021 оны 12-р сарын байдлаар шилэн дансны цахим хуудсанд мэдээ тавихад хуулийн хэрэгжилт 95.9 хувьтай байна.