Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 12 сарын үйл ажиллагааны тайлан

72

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ АУДИТЫН АЛБАНЫ 2021 ОНЫ  12 ДУГААР

САРЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Хийгдэх ажил Хүрэх үр дүн Хугацаа Биелэлт
1

 

Хугацаатай мэдээ, тайлан гаргах Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг дараа сарын 02-ны дотор 2021 оны 11-р сарын байдлаар 76,842.7 мянган төгрөгийн санхүүжилтээс 69,627.1 мянган төгрөгийг зарцуулсан. Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг 11-р сарын 2-ны өдөр Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн.
Шилэн дансны мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах Дараа сарын 08-ны дотор 11-р сарын шилэн дансны мэдээллийг хугацаанд нь, үнэн зөв мэдээлэлсэн.
Нийгмийн даатгалын тайлан гаргаж, хүргүүлэх Дараа сарын 05-ны дотор Тайлант хугацааны НДШ-ийн тайланг 11-р сарын 5-ны өдөр ЭМНДХэлтэсийн байцаагчид хүргүүлэн баталгаажуулсан.
2 Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазрын 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна

 

12 сард Байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазрын 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар нийт  56,525.3 мянган төгрөгийн зөрчил илэрснээс  3,954.8 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 4,491.3 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага өгч, 48,079.2 мянган төгрөгийн зөвлөмж өгөв.
3 Шивээговь сумын СХСангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна 12 сард Байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Шивээговь сумын СХСангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар нийт 115.779,4 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 17,2 мянган төгрөгийг орон нутгийн орлого, 27.893,7 мянган төгрөгийг тухайн санд нь төвлөрүүлэхээр улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 87.868,5 мянган төгрөгт улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ.
 

 

 

4

Баянтал сумын СХСангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна  

 

 

12 сард

Байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Баянтал сумын СХСангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар нийт 13.713,2 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 10.147,1 мянган төгрөгийн зөрчилийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлж, 3.566,6 мянган төгрөгийг зөрчилийг хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүллээ.
5 Сүмбэр сумын СХСангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллгаанл хяналт шалгалт хийх  

Санхүүгийн сахилга бат сайжирна

12 сард Байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын СХСангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 90 хувьтай байна
6 2021 оны аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө дүгнүүлэх  

Байгууллагын үйл ажиллагаа сайжирна

 

12 сард

2021 онд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтээр 88.9 хувь, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 90.9 хувиар үнэлүүллээ.
7 Баянтал сумын ЗДТГазраас ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдэд олгосон тоног төхөөрөмжийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт шалгалт хийх  

Санхүүгийн сахилга бат сайжирна

 

12 сард

Баянтал сумын ЗДТГазраас ирүүлсэн өргөдлийн дагуу  тус суманд хэрэгжсэн ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдэд олгосон тоног төхөөрөмжийн ашиглалт, зээлийн эргэн төлөлттөд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, холбогдох материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
8 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах Санхүүгийн ил тод байдал нэмэгдэнэ 12 сард Манай байгууллага нь Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аймгийн төсөвт, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгаас татаас авч байгаа хувийн цэцэрлэгүүд, сангууд гэсэн нийт 77 байгууллагын шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд үнэн зөв болон цаг хугацаандаа оруулж байгаа эсэхэд сар бүрийн 10-наас 15-ны хооронд байнгын хяналт тавьдаг.

2021 оны 11-р сарын байдлаар шилэн дансны цахим хуудсанд мэдээ тавихад хуулийн хэрэгжилт 98.4 хувьтай байна.

9 Байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах Албан хаагчдын нийгмийн баталгаа хангагдах 12 сар Байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор албан хаагчдын  Хаппи виритас эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.