Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 09 сарын үйл ажиллагааны тайлан

69

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ АУДИТЫН АЛБАНЫ 2021 ОНЫ  9 ДҮГЭЭР

САРЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Хийгдэх ажил Хүрэх үр дүн Хугацаа Биелэлт
1

 

Хугацаатай мэдээ, тайлан гаргах Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг дараа сарын 02-ны дотор 2021 оны 8-р сарын байдлаар 58,098.4 мянган төгрөгийн санхүүжилтээс 52,292.1 мянган төгрөгийг зарцуулж ажиллажээ. Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг 9-р сарын 2-ны өдөр Санхүү, төрийн санд хүргүүлсэн.
Шилэн дансны мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах Дараа сарын 08-ны дотор 8-р сарын шилэн дансны мэдээллийг манай байгууллага нь бүрэн гүйцэд, 3 мэдээллийг хугацаа хоцроон мэдээлсэн.
Нийгмийн даатгалын тайлан гаргаж, хүргүүлэх Дараа сарын 05-ны дотор Тайлант хугацааны НДШ-ийн тайланг 8-р сарын 5-ны өдөр ЭМНДХэлтэсийн байцаагчид хүргүүлж баталгаажууллаа.
2 Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазрын 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна

 

9 дүгээр сард Байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазрын 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 50 хувьтай байна.
3 Шивээговь сумын СХСангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна 9 дүгээр сард Байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазрын 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 20 хувьтай байна.
4 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах Санхүүгийн ил тод байдал нэмэгдэнэ 9 дүгээр сард Манай байгууллага нь Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аймгийн төсөвт, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгаас татаас авч байгаа хувийн цэцэрлэгүүд, сангууд гэсэн нийт 77 байгууллагын шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд үнэн зөв болон цаг хугацаандаа оруулж байгаа эсэхэд сар бүрийн 10-наас 15-ны хооронд байнгын хяналт тавьдаг.

2021 оны 8-р сарын байдлаар шилэн дансны цахим хуудсанд мэдээ тавихад хуулийн хэрэгжилт 91.8 хувьтай буюу өмнөх сараас  5.4 хувиар буурчээ. Мэдээллээ буруу оруулсан, хугацаа хоцроосон нийт 13 байгууллагад хугацаатай албан тоот явуулж зөрчлийг арилгууллаа.