Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 08 сарын үйл ажиллагааны тайлан

76

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ АУДИТЫН АЛБАНЫ 2021 ОНЫ  8 ДУГААР

САРЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Хийгдэх ажил Хүрэх үр дүн Хугацаа Биелэлт
1

 

Хугацаатай мэдээ, тайлан гаргах Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг дараа сарын 02-ны дотор 2021 оны 7-р сарын байдлаар 53,755.3 мянган төгрөгийн санхүүжилтээс 46,856.1 мянган төгрөгийг зарцуулж ажиллажээ. Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг 8-р сарын 2-ны өдөр Санхүү, төрийн санд хүргүүлсэн.
Шилэн дансны мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах Дараа сарын 08-ны дотор 7-р сарын шилэн дансны мэдээллийг манай байгууллага нь бүрэн гүйцэд, цаг хугацаанд нь 100 хувь оруулсан.
Нийгмийн даатгалын тайлан гаргаж, хүргүүлэх Дараа сарын 05-ны дотор Тайлант хугацааны НДШ-ийн тайланг 7-р сарын 5-ны өдөр ЭМНДХэлтэсийн байцаагчид хүргүүлж баталгаажууллаа.
2 Орон нутгийг хөгжүүлэх сангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна

 

8 дугаар сард Байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу ОНХС-ийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар нийт 203,358.5 мянган төгрөгийн зөрчил илрүүлж цаашид дээрх гарсан зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
3 Татварын хэлтсийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна 8 дугаар сард Татварын хэлтсийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаа, татвар хураалтад Сангийн яамны нэгдсэн удирдамжаар төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар нийт 1,608.0 мянган төгрөгийн зөрчил илрүүлж цаашид дээрх гарсан зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
4 Номын сангийн 2019-2020 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийх

 

Байгууллагын үйл ажиллагаа сайжирна 8 дугаар сард Нийтийн номын сангийн 2019-2020 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийж байна. Шалгалтаар нийт 3,039.0 мянган төгрөгийн зөрчил илрүүлж цаашид дээрх гарсан зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
5 Хугацаатай тайлан мэдээнүүдийг цаг хугацаанд нь явуулах Байгууллагын үйл ажиллагаа сайжирна  

8 дугаар сард

2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаар албан бичгээр Санхүү төрийн сангийн хэлтэст “7 дугаар сарын ажлын төлөвлөгөөний тайлан”-г, 7 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар албан бичгээр, 8 дугаар сарын 12-ны өдрийн 189 дүгээр албан бичгээр “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний биелэлт”-ийг Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэст, 183 дугаар албан бичгээр “Аймгийн  Засаг даргын 01 албан даалгаврын биелэлт”-ийг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст тус тус гаргаж хүргүүллээ.
6 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах Санхүүгийн ил тод байдал нэмэгдэнэ 8 дугаар сард Манай байгууллага нь Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аймгийн төсөвт, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгаас татаас авч байгаа хувийн цэцэрлэгүүд, сангууд гэсэн нийт 77 байгууллагын шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд үнэн зөв болон цаг хугацаандаа оруулж байгаа эсэхэд сар бүрийн 10-наас 15-ны хооронд байнгын хяналт тавьдаг.

2021 оны 7-р сарын байдлаар шилэн дансны цахим хуудсанд мэдээ тавихад хуулийн хэрэгжилт 97.2 хувьтай буюу өмнөх сараас  1.1 хувиар буурчээ. Мэдээллээ буруу оруулсан, хугацаа хоцроосон нийт 10 байгууллагын нягтлан бодогч нартай утсаар холбогдон зөрчлийг арилгуулах зөвлөмж өглөө.