Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 07 сарын үйл ажиллагааны тайлан

76

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ АУДИТЫН АЛБАНЫ 2021 ОНЫ  7 ДУГААР

САРЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Хийгдэх ажил Хүрэх үр дүн Хугацаа Биелэлт
1

 

Хугацаатай мэдээ, тайлан гаргах Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг дараа сарын 02-ны дотор 2021 оны 6-р сарын байдлаар 47.382,2 мянган төгрөгийн санхүүжилтээс 40.407,1 мянган төгрөгийг зарцуулж ажиллажээ. Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг 7-р сарын 2-ны өдөр Санхүү, төрийн санд хүргүүлсэн.
Шилэн дансны мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах Дараа сарын 08-ны дотор 6-р сарын байдлаар шилэн дансны цахим хуудсанд 75 мэдээлэл оруулахаас бүгдийг 100 хувь оруулсан. 1-р сард сар бүр оруулах 3 мэдээллийг, тухай бүр оруулах 1 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн.
Нийгмийн даатгалын тайлан гаргаж, хүргүүлэх Дараа сарын 05-ны дотор Тайлант хугацааны НДШ-ийн тайланг 7-р сарын 5-ны өдөр ЭМНДХэлтэсийн байцаагчид хүргүүлж баталгаажууллаа.
Хугацаатай албан бичгийн хариу хүргүүлэх Тухай бүр Тайлант хугацаанд Үндэсний аудитын газраас хариутай албан бичиг ирснийг хугацаанд нь холбогдох газарт нь хүргүүлж ажиллалаа.
2 Илчлэг шивээ ОНӨААТҮГазрын 2020-2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна. 7 дугаар сард Илчлэн шивээ ОНӨААТҮГ-ын 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд байгууллагын 2021 оны төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт, 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд тус байгууллагын ирүүлсэн өргөдлийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар нийт 162609,3 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 11032,5 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт, 75607,3 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллалаа. Акт, албан шаардлагын биелэлт гаргах хугацаа болоогүй.  Шалгалтын дүнг аймгийн дотоод аудитын хорооны хурлаар 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцүүлж батлуулсан.
3 ГХБХБГазрын 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаа, газрын төлбөр ногдуулалтад хийсэн хяналт шалгалт хийх

 

Санхүүгийн сахилга бат сайжирна. 7 дугаар сард ГХБХБГазрын 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаа, газрын төлбөр ногдуулалтад Сангийн яамны нэгдсэн удирдамжаар төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар нийт 45557,7 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 4522,3 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, 1668,4 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллалаа. Акт, албан шаардлага барагдуулах хугацаа болоогүй.   Шалгалтын дүнг аймгийн дотоод аудитын хорооны хурлаар 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцүүлж батлуулсан.
4 Орон нутгийг хөгжүүлэх сангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт хийх  

Санхүүгийн сахилга бат сайжирна

 

7 дугаар сард Байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу ОНХС-ийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 80 хувьтай байна.
5 Татварын хэлтсийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна 7 дугаар сард Татварын хэлтсийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 40 хувьтай.
6 Хугацаатай тайлан мэдээнүүдийг цаг хугацаанд нь явуулах Байгууллагын үйл ажиллагаа сайжирна  

7 дугаар сард

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 159 дугаар албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд “Монгол бичгийн чадавхи сайжруулах төлөвлөгөөний тайлан”, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 160 дугаар албан бичгээр Төрийн захиргаа удирдлагын хэлтэст “аймгийн Засаг даргын 01 албан даалгаврын биелэлт”, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 161 дугаар албан бичгээр ХШҮДАХ-т “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний биелэлт”-ийг тус тус гаргаж хүргүүллээ.
7 Номын сангийн 2019-2020 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийх

 

Байгууллагын үйл ажиллагаа сайжирна 7 дугаар сард Нийтийн номын сангийн 2019-2020 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийж байна. Шалгалтын явц 70 хувьтай байна.
8 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах Санхүүгийн ил тод байдал нэмэгдэнэ 7 дугаар сард Манай байгууллага нь Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аймгийн төсөвт, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгаас татаас авч байгаа хувийн цэцэрлэгүүд, сангууд гэсэн нийт 77 байгууллагын шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд үнэн зөв болон цаг хугацаандаа оруулж байгаа эсэхэд сар бүрийн 10-наас 15-ны хооронд байнгын хяналт тавьдаг.

2021 оны 6-р сарын байдлаар шилэн дансны цахим хуудсанд мэдээ тавихад хуулийн хэрэгжилт 98.4 хувьтай буюу өмнөх сараас  4.8 хувиар өсчээ. Мэдээллээ буруу оруулсан, хугацаа хоцроосон нийт 6 байгууллагын нягтлан бодогч нартай утсаар холбогдон зөрчлийг арилгуулах зөвлөмж өглөө.

9 Төлөвлөгөөт хяналт шалгалт хийж үр дүнг Дотоод аудитын хороогоор  хэлэлцүүлэн гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шийдвэрийг холбогдох газруудад хүргүүлэн биелэлтийг хангуулах Санхүүгийн сахилга бат сайжирна

 

7 дугаар сард Байгууллагын 2021 оны эхний 7 сарын хяналт шалгалтын төлөвлөгөөгөөр 9 хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс төлөвлөгөөт 7, төлөвлөгөөт бусаар байгууллагаас ирүүлсэн албан тоот,  иргэний өргөдлийг үндэслэн 3 нийт 10 хяналт шалгалт хийсэн. Дээрх 10 хяналт шалгалтын дүнг аймгийн Дотоод адитын хороогоор 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцүүлж батлуулан, холбогдох газруудад шийдвэрүүдийг хүргүүлэн ажиллалаа.