САНХҮҮГИЙН ХЯНАЛТ АУДИТЫН АЛБАНЫ 2021 ОНЫ 6 ДУГААР
САРЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
| № | Хийгдэх ажил | Хүрэх үр дүн | Хугацаа | Биелэлт |
| 1
|
Хугацаатай мэдээ, тайлан гаргах | Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг | дараа сарын 02-ны дотор | 2021 оны 5-р сарын байдлаар 41.384,1 мянган төгрөгийн санхүүжилтээс 33.835,1 мянган төгрөгийг зарцуулж 18,24 хувийг хэмнэж ажилласан ба төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг 6-р сарын 2-ны өдөр харъяа Төрийн санд хүргүүлэв. |
| Шилэн дансны мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах | Дараа сарын 08-ны дотор | 5-р сарын байдлаар шилэн дансны цахим хуудсанд 59 мэдээлэл оруулахаас бүгдийг 100 хувь оруулсан. 1-р сард сар бүр оруулах 3 мэдээллийг, тухай бүр оруулах 1 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн. | ||
| Нийгмийн даатгалын тайлан гаргаж, хүргүүлэх | Дараа сарын 05-ны дотор | Тайлант хугацаанд 4.336,1 мянган төгрөгийн цалингийн зардалтай 1.127,4 мянган төгрөгийн НДШ-ийн тайланг 6-р сарын 5-ны өдөр ЭМНДХэлтэсийн байцаагчид хүргүүлж баталгаажууллаа. | ||
| Хугацаатай албан бичгийн хариу хүргүүлэх | Тухай бүр | Тайлан хугацаанд нийт 118 албан бичиг ирснээс 6-р сард 1 хугацаатай хариутай албан бичиг ирж бичгийн хариуг хугацаанд хүргүүлсэн.
Манай байгууллагаас нийт 157 албан бичиг гадны байгууллага иргэд рүү явуулсан ба үүнээс 6-р сард хариутай албан бичиг манай байгууллагаас гараагүй байна. |
||
| 2 | Илчлэг шивээ ОНӨААТҮГазрын 2020-2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх | Санхүүгийн сахилга бат сайжирна. | 6 дугаар сард | Илчлэн шивээ ОНӨААТҮГ-ын 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд байгууллагын 2021 оны төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт, 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд тус байгууллагын ирүүлсэн өргөдлийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтын явц 95 хувьтай байна. |
| 3 | ГХБХБГазрын 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаа, газрын төлбөр ногдуулалтад хийсэн хяналт шалгалт хийх
|
Санхүүгийн сахилга бат сайжирна. | 6 дугаар сард | ГХБХБГазрын 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаа, газрын төлбөр ногдуулалтад Сангийн яамны нэгдсэн удирдамжаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтын явц 95 хувьтай байна. |
| 4 | Орон нутгийг хөгжүүлэх сангийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт хийх |
Санхүүгийн сахилга бат сайжирна
|
6 дугаар сард | Байгууллагын 2021 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу ОНХС-ийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 50 хувьтай байна. |
| 5 | Татварын хэлтсийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх | Санхүүгийн сахилга бат сайжирна | 6 дугаар сард | Татварын хэлтсийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 10 хувьтай. |
| 6 | Удирдлагын академийн дунд хугацааны сургалтад хамрагдах |
Мэдлэг ур чадвар сайжирна. |
3-6 дугаар сард |
Байгууллагын 1 албан хаагч Удирдлагын академийн шинээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдан амжилттай төгслөө. |
| 7 | Хугацаатай тайлан мэдээнүүдийг цаг хугацаанд нь явуулах | Байгууллагын үйл ажиллагаа сайжирна |
6 дугаар сард |
Аймгийн Засаг даргын 01 албан даалгавар, УАШЗ үүргийн биелэлт болон бусад хугацаатай тайлан мэдээг цаг хугацаанд нь гарган хүргүүлэв. |
| 8 | Номын сангийн 2019-2020 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийх
|
Байгууллагын үйл ажиллагаа сайжирна | 6 дугаар сард | Нийтийн номын сангийн 2019-2020 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийж байна. Шалгалтын явц 30 хувьтай байна. |
| 9 | Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах | Санхүүгийн ил тод байдал нэмэгдэнэ | 6 дугаар сард | Манай байгууллага нь Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аймгийн төсөвт, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгаас татаас авч байгаа хувийн цэцэрлэгүүд, сангууд гэсэн нийт 77 байгууллагын шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд үнэн зөв болон цаг хугацаандаа оруулж байгаа эсэхэд сар бүрийн 10-наас 15-ны хооронд байнгын хяналт тавьдаг.
2021 оны 5-р сарын байдлаар шилэн дансны цахим хуудсанд мэдээ тавихад хуулийн хэрэгжилт 93.6 хувьтай буюу өмнөх сараас хувиар буурсан байна. Мэдээллээ буруу оруулсан, хугацаа хоцроосон нийт 17 байгууллагын нягтлан бодогч нартай утсаар холбогдон зөрчлийг арилгуулах зөвлөмж өглөө. |
| 10 | 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан гаргах | Байгууллагын ажлын үр дүн сайжирна | 6 дугаар сард | 2021 оны эхний хагас жилийн байгууллагын болон албан хаагчдийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг гаргаж дүгнүүлсэн. |
| 11 | Говьсүмбэр аймгийн засаг дарга, Санхүүгийн хяналт аудитын албаны дарга нарын 2021 онд хамтран ажиллах гэрээний биелэлт гаргах
|
Үүрэг хариуцлага сайжирна. | 6 дугаар сард | Аймгийн засаг даргатай 2021 онд хамтран ажиллах гэрээний биелэлтийг гаргаж хүргүүлсэн. |
| 12 | Төлөвлөгөөт хяналт шалгалт хийж үр дүнг Дотоод аудитын хороогоор хэлэлцүүлэн гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шийдвэрийг холбогдох газруудад хүргүүлэн биелэлтийг хангуулах | Санхүүгийн сахилга бат сайжирна
|
6 дугаар сард | Байгууллагын 2021 оны эхний 6 сарын хяналт шалгалтын төлөвлөгөөгөөр 9 хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс төлөвлөгөөт 4, төлөвлөгөөт бусаар байгууллагаас ирүүлсэн албан тоот, иргэний өргөдлийг үндэслэн 3 нийт 7 хяналт шалгалт хийсэн. Одоогоор 3 хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явц 80 хувьтай. Өмнөх оны мөн үеэс 5 хяналт шалгалтаар нэмэгдсэн байна. Шалгалтаар нийт 57.413,3 мянган төгрөгийн зөрчил илрүүлснээс 8.140,8 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 1.913,0 мянган төгрөгийг хувь хүнд нь буцаан олгуулахаар улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоов. Актын барагдуулалт 90,3 хувьтай байна.
|

