Говьсүмбэр аймгийн Санхүүгийн Хяналт, Аудитын Албаны
2018 оны 3 дугаар улирлын өргөдөл, гомдол, санал барагдуулалтын мэдээ
2018 оны 9 дүгээр сар 25 Чойр
2018 оны 3 дугаар улирлын байдлаар манай байгууллагад 16 иргэн өргөдөл, гомдол гаргаснаас 13 иргэн дутуу бодогдсон цалингийн нэмэгдлээ авахаар, 2 иргэн байгууллагын дотоод үйл ажиллагааг шалгуулахаар, 1 иргэн байгууллагад тодорхойлолт гаргуулахаар ирүүлсэн.
Эдгээр өргөдлүүдийн 14-г нь 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн ба байгууллагын дотоод үйл ажиллгагааг шалгах шаардлагатай байсан тул 2 өргөдлийн хариуг хугацаа сунган 90 хоногийн дотор шийдвэрлэн хариуг өгсөн.
Иргэдээс өгсөн өргөдөл, гомдол санал хүсэлтийг амаар болон бичгээр авч бүртгэлжүүлэн хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

