2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 8306 мэдээллийг 100 хувь шилэн дансны цахим хуудсанд мэдээлсэн боловч 7964 буюу 95.9 хувийг хуулийн хугацаанд, 342 буюу 4.1 хувийг нь хугацаа хоцроож мэдээллэжээ.
2019 оны жилийн эцсийн байдлаар манай аймгийн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 87.5 хувьтай байсан бол 2020 оны 3 дугаар улирлын байдлаар 95.9 хувьтай буюу өмнөх оноос 8.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Санхүүгийн хяналт, аудитын алба, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн аудитын газар, Цагдаагийн хэлтэс, Тохижилт сүмбэр ОНӨҮГазар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Татварын хэлтэс, Мал эмнэлэгийн газар, Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэг, Орон нутгийн өмчийн газар гэсэн 14 байгууллага мэдээллээ хуулийн хугацаанд 100 хувь үнэн зөв мэдээлсэн.
Харин Шүүх шинжилгээний алба, Баянтал сумын ОНХС, Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэг, Баянтал сумын Эрүүл мэндийн төв, Баянтал сумын 4 дүгээр сургууль, Шивээговь сумын Соёлын төв, Шивээговь сумын ЗДТГ, Статистикийн хэлтэс, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв, Ус-Ду ОНӨААТҮГ, Биеийн тамир спортын газар, Сум дундын ойн анги, Илчлэг шивээ ОНӨААТҮГ, Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургууль, Нийгмийн даатгалын хэлтэс гэсэн 15 байгууллага мэдээллийг хангалтгүй, хугацаа хоцроожээ.
Шилэн дансны 3 дугаар улирлын тайланг аймгийн хэмжээнд Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэг илгээгээгүй бөгөөд удаа дараа шаардлага тавьсан боловч одоог хүртэл илгээхгүй байна.
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр байнгын болон танхимын сургалтуудыг зохион байгуулж байна.Баянтал, Шивээговь, Сүмбэр сумын нягтлан бодогчдод 04 дүгээр сард сургалт зохион байгуулсан.

