Үйл ажиллагааны тайлан 2019 он бүтэн жил

69

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ,
АУДИТЫН АЛБАНЫ
2019 ОНЫ ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2019
оны 11 дүгээр сарын 29ний өдөр.

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Манай
байгууллага нь 2019 онд Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн
газрын үйл ажиллагааны хөтөлбөр
, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө,
үндэсний хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл
аймгийн Засаг
даргын
үйл ажиллагааны хөтөлбөрт, тусгагдсан зорилтуудыг төлөвлөгөөндөө тусган
санхүүгийн
хяналт, аудитын чиглэлээр холбогдох хууль, тогтоомж, стандарт, дүрэм
журмын
мөрдөлтөнд хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, үнэлэлт
дүгнэлт
өгөх, цаашид авах арга хэмжээний санал хүргүүлэх, мэргэжил арга зүйн
туслалцаа үзүүлэхэд
гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас өгсөн чиглэл болон аймгийн
Засаг даргатай байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан ажлын
төлөвлөгөөгөө жил, улирал, сар, долоо хоногоор төлөвлөн хийж биелэлтэнд нь хяналт
тавин ажиллалаа. Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн инстутээс зохион
байгуулсан “НББийн олон улсын стандартын шинэчлэл”, аймгаас зохион байгуулсан
“Бодлогын хэрэгжилтийг үнэлэх арга зүй”, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх
газраас зохион байгуулсан сургалт, “Архив албан хэрэг хөтлөлт”, “Үндэсний өв соёлыг
дээдлэх”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Төрийн захиргааны болон үйлчилгээний
албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Нутгийн захиргааны байгууллагын албан тушаалын
тодорхойлолт боловсруулах арга зүй”, “Төсвийн гүйцэтгэлд тавих хяналт, шалгалтын
үр дүн, цаашид анхаарах асуудал”, “
Elevate your business acumen”, “Төрд учирсан
хохирлыг барагдуулах арга зам”, “Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын талаар

авах арга хэмжээ”, “Жендер ба түүний ойлголт”, “Авилгатай тэмцэх үндэсний
хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг нийт 14 удаагийн сургалтанд хамрагдсан.


ХОЁР.
САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, САНХҮҮГИЙН ХЯНАЛТ
ШАЛГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
ИЛЭРСЭН АСУУДЛУУД


2.1 Төлөвлөгөөт хяналт, шалгалт:

Байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 13
хяналт шалгалт хийхээс 13 хяналт шалгалтыг хийсэн. Төлөвлөгөөний биелэлт 100
хувьтай. Тайлант хугацаанд хийгдсэн хяналт шалгалтаар 193248,3 мянган төгрөгийн
зөрчил илрүүлснээс 35916,2 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн актыг орон нутгийн
орлого болгуулахаар, 3820,9 мянган төгрөгийн актыг холбогдох хүнд нь буцаан
олгуулахаар нийт 39737,1 мянган төгрөгийн улсын ахлах байцаагчийн нөхөн
төлбөрийн акт тогтоов. Дээрх хяналт шалгалтын дүнг аймгийн Дотоод аудитын
хорооны хурлаар хэлэлцүүлсэн. Актын барагдуулалт 65,3 хувьтай байна. Тайлант
хугацаанд шалгалтанд хамрагдсан 18 байгууллагын 54 албан хаагчид зөрчил
дутагдлаас урдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.
Дээрх байгууллагуудад хяналт шалгалт хийхдээ холбогдох хууль тогтоомж болон
тэдгээрт нийцүүлэн гаргасан ЗГын тогтоол, тушаал, шийдвэр, заавар журмуудын
хэрэгжилтийг шалгав. Шалгалтаар ихэвчлэн “Төсвийн тухай хууль”, “Нягтлан бодох
бүртгэлийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулиуд болон
Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаалууд зөрчигдсөн байна. Холбогдох
хуулиудаас “Төсвийн тухай” хуулийн хэрэгжилт 90 хувь, “Нягтлан бодох бүртгэлийн
тухай” хуулийн хэрэгжилт 90 хувь, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн
хэрэгжилт 95 хувьтай байна.

2.2
Төлөвлөгөөт бус хяналт, шалгалт:
Төлөвлөгөөт бусаар байгууллагын хүсэлтээр 2, Сангийн яамнаас 1, иргэний
хүсэлтээр 1, Авилгатай тэмцэх газрын хүсэлтээр 1 нийт 5 хяналт шалгалт хийж хариуг
холбогдох газарт нь хуулийн хугацаанд нь хүргүүлсэн. Дээрх шалгалтуудаар нийт
69898,0 мянган төгрөгийн зөрчил илрүүснээс 5708,2 мянган төгрөгрийг орон нутгийн
орлого болгуулахаар, 449,0 мянган төгрөгийг холбогдох хүнд нь буцаан олгуулахаар
улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоосон. Актын барагдуулалт 80 хувь
байна.

2.3
Шилэн дансны хяналт шалгалт:

Манай байгууллагаас Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2т заасны
дагуу аймгийн төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудын шилэн дансны
цахим хуудсанд байнгын хяналт тавьж ажилладаг.
Шилэн дансны хуулийн
хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор айм
гийн төсвийн болон ОНӨҮГ нийт 82
байгууллагын шилэн дансны цахим хуудсанд хяналт шалгалтыг хийж ажиллалаа.

Т
айлант хугацааны эхний 11 сарын байдлаар хуулийн хэрэгжилт 86,95 хувь байна.
Хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан мэдээллээ хугацаанд нь байршуулаагүй 42

байгууллагуудад 45 хугацаатай албан шаардлага, 8 байгууллагад 16 хугацаатай албан

бичиг хүргүүлэн биелэ
лтийг 100 хувь хангуулан ажиласан. Мөн тайлант хугацаанд
мэдээллийг удаа дараа хангалтгүй байршуулсан 2 байгууллагад Төрийн албаны тухай

хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авахуулахаар санал хүргүүлсэн. Эхний 3 дугаар

улирлын байдлаар шилэн дансны тайлан и
лгээлт 100 хувь байна. Мөн
байгууллагуудын
шилэн дансны мэдээ оруулалтыг тогтмол хянаж байх үүднээс ил
тодын самбар ажиллуулж байна. Дээрх самбарыг
иргэдэд нээлттэй ил тод
ажиллуулсанаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад
байгууллагууд мэдээллийг
үнэн зөв
бодьтой хийж хэвшиж байна.
Хяналт,
шалгалтаар илэрч буй зөрчил дутагдлаас авч үзвэл:
Тухайн тайлант хугацаанд хийгдсэн хяналт шалгалтаас үзэхэд нийтлэг дараахь
зөрчлүүд илэрлээ. Үүнд:

Байгууллагын дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааны хувьд зарим
байгууллага нь огт
хийдэггүй, хийсэн байгууллага нь шаардлага хангахгүй
санхүүгийн үйл ажиллагаандаа бус үндсэн үйл ажиллагаандаа хийж хангалтгүй

ажилладаг
/ЗГын 311 дүгээр тогтоол /
Ажлаас халагдсан ажилтнуудтай ээлжийн амралтын тооцоо хийдэггүйгээс
ээлжийн амралтын олговор дутуу олгодог
, мөн ээлжийн амралтын мөнгийг илүү
бодож өмнөх жилд бодсон амралтын мөнгийг давхардуулан тооцож олгосон

/
Хөдөлмөрийн тухай хуулийн 55.1 дэх заалт/ зэрэг зөрчлүүд илэрсэн.
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг шалгахад илэрч буй нийтлэг зөрчлүүд:

Төсвийн хэтрэлт хэмнэлтийн тайлбар бичдэггүй /ШДТХуулийн 6.3.3 заалт/

Тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлт байхад хийдэггүй. /ШДТХуулийн
6.4.1 заалт/


ГУРАВ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ.


Сар бүр ажлын төлөвлөгөө гарган байгууллагын даргаар батлуулан
төлөвлөгөөний дагуу ажилладаг. Байгууллагын ил тод байдал болон мэдээ
мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй байлгах үүднээс байгууллагын цахим хуудас
болон мэдээллийн самбараа тогтмол шинэчилдэг. Удирдах ажилтаны шуурхай
зөвлөлгөөнд 14 хоног дутам сууж орон нутагт хийгдэж байгаа цаг үеийн ажлуудын
талаарх мэдээллийг тогтмол авдаг. Мөн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд
хяналт тавьж ажиллахаас гадна сар бүрийн 15нд аймгийн Засаг дарга, аймгийн Засаг
даргын тамгын газрын дарга болон Санхүү, төрийн сангийн хэлтсийг мэдээллээр
ханган ажиллаж байна. Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд 22 удаа оролцсон
бөгөөд манай байгууллагатай холбоотой 64 үүрэг даалгавар өгөгдсөн. Үүргийн
биелэлтийг ХШҮДАХэлтэст тухай бүр нь гаргаж хүргүүлсэн. Төрийн албаны хууль
шинэчлэгдсэнтэй холбоотойгоор байгууллагын ажлын байрны шинжилгээ болон чиг
үүргийн шинжилгээг хийсэн. Архивын улсын үзлэг болохтой холбогдуулан 2015 оноос
хойшхи байгууллагаас гарч буй бүх баримт бичгийг архив, албан хэргийн стандартын
дагуу архивлаж цэгцэлсэн. Мөн байгууллагаас хийгдэж буй хяналт шалгалтын 2015
оноос хойшхи нийт 58 ширхэг баримтыг цахимжуулсан. Байгууллагын мэдээ тайланг
тогтмол цаг хугацаанд нь тайлагнаж холбогдох газарт нь бүрэн хүргүүлж хэвшсэн.
Үүнд:

Сарын ажлын тайлан6, 2019 онд аймгийн нийгэм эдийн засгийг сайжрууах үндсэн
чиглэлийн тайлан1, Шилэн дансны тайлан2, Засаг даргын 264 дүгээр захирамжийн
хавсралтын тайлан2 нийт 11 тайланг хугацаанд нь гаргаж холбогдох газарт нь
хүргүүлсэн.


ДӨРӨВ. ТӨСӨВ САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА.


Манай байгууллага нь тайлант хугацаанд нийт 61490,0 мянган төгрөгийн
төсөвтэй бөгөөд 3 орон тоотой ажиллаж байна. Байгууллагын төсвийн сахилга батыг
сайжруулах үүднээс төсвийг зориулалтын дагуу батлагдсан төсвийн хүрээнд
зарцуулсан. Тайлант хугацаанд өр авлага үүсгээгүй. Төсөв, санхүүгийн тайланг
тогтмол цаг хугацаанд нь тайлагнаж холбогдох газарт нь бүрэн хүргүүлсэн. Үүнд:

Төсвийн гүйцэтгэлийн мэдээ12, НДШТайлан12, Татварын тайлан4, Сарын ажлын
тайлан12, 2019 онд аймгийн нийгэм эдийн засгийг сайжрууах үндсэн чиглэлийн
тайлан2, Шилэн дансны тайлан14, Засаг даргын 264 дүгээр захирамжийн хавсралтын
тайлан4, Санхүүгийн тайлан4 нийт 64 тайлан мэдээг хугацаанд нь гаргаж холбогдох
газарт хүргүүлэн ажилласан.

5 ТАВ. БУСАД МЭДЭЭЛЭЛ
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс сар бүрийн 15ны дотор
төсвийн болон ОНӨУҮГуудын шилэн дансны мэдээ мэдээлэлээ байршуулж байгаа
байдлыг шалгаж мэдээ мэдээлэлээ хуулийн хугацаанд байршуулаагүй болон дутуу
байршуулсан байгууллагуудад заавар зөвлөгөө өгч ажилладаг. Шилэн дансны цахим
хуудасны мэдээ байршуулалт болон тайлан илгээлт өмнөх оны мөн үетэй
харьцуулахад 100 хувь болсон. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд байгууллагын
хариуцдаг газартаа шинээр 10 ширхэг улиас тарьж, модыг хуваарийн дагуу усалж
хэвшсэн.


ЗУРГАА. ДҮГНЭЛТ

Санхүүгийн хяналт, аудитын алба нь санхүүгийн холбогдолтой хууль
тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхэд
байнгын хяналт тавьж ажилладаг.

Манай байгууллага нь орон тоо дутмаг учраас ажлын ачаалал өндөртэй
ажилладаг бөгөөд төлөвлөгөөт хяналт шалгалтууд хугацаандаа хийгдэхгүй байна.
Тиймээс орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.


ДОЛОО.САНАЛ


1. Манай албаны хувьд орон тоо цөөн тул хийгдэх ёстой зарим ажлууд зохих
түвшинд хийгдэж чаддаггүй, биеэ даасан байгууллага тул дотоод үйл
ажиллагаатай холбоотой ажлууд их байдаг бөгөөд хяналт шалгалтын
ажилруугаа орохоор дотоод үйл ажиллагааны ажил хаягдаж, дотоод үйл
ажиллагааруугаа орохоор хяналт шалгалтын ажил орхигдох асуудал их
үүсэж, ажлын ачаалал харилцан адилгүй байгаа нь байгууллагын хэвийн үйл
ажиллагаа хангахад учир дутагдалтай байдаг. Иймд 2 орон тоо нэмүүлэх.