ҮНДЭСНИЙ БИЧГИЙН “ЦАХИМ БИЧВЭР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

71
Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан.
Үүний хүрээнд монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр бичиж, боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэн мэргэшүүлэх зорилгоор аймгийн Боловсролын газар, Говьсүмбэр аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөл, аймгийн Архивын тасаг хамтран Үндэсний бичгийн “Цахим бичвэр” мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, тус сургалтад Санхүүгийн хяналт, дотоод аудитын албан бичиг хэргийн ажилтан Б.Аззаяа хамрагдлаа.
Сургалтаар аймгийн Архивын тасгийн дарга Л.Одонтуяа, Хэлний бодлогын зөвлөлийн нарийн бичиг Б.Соёл-Эрдэнэ нар Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн стандарт, Монгол бичгийн цахим хэрэглээний талаар танилцуулга хийж, Монгол Улсын зөвлөх багш Э.Олонцэцэг сургалтыг удирдан явуулсан.