2020 оны 4 дүгээр улирлын шилэн дансны тайлан

119

Манай байгууллага нь Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аймгийн төсөвт, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгаас татаас авч байгаа хувийн цэцэрлэгүүд, сангууд гэсэн нийт 81 байгууллагын шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд үнэн зөв болон цаг хугацаандаа оруулж байгаа эсэхэд сар бүрийн 10-наас 15-ны хооронд байнгын хяналт тавьдаг.

2020 оны 4 дүгээр улирлын байдлаар шилэн дансны цахим хуудсанд мэдээ оруулалтын байдалд хяналт тавихад хуулийн хэрэгжилт 90.8 хувь , харин 9.2 хувь нь мэдээллийг хугацаа хоцроосон байна.

2019 оны жилийн эцсийн байдлаар манай аймгийн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 87.5 хувьтай байсан бол 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар 90.8 хувьтай буюу өмнөх оноос 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд Орон нутгийн өмчийн газар, Халамжийн сан, Умард говийн гүвээт халхын сав газрын захиргаа, Авто тээврийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Буяны гэгээ цэцэрлэг, Шивээговь сумын Сум хөгжүүлэх сан, Шивээговь сумын Мал хамгаалах сан, Шивээговь сумын Байгаль хамгаалах сан гэсэн газрууд мэдээллээ хуулийн хугацаанд 100 хувь үнэн зөв мэдээлсэн бол Илчлэг шивээ ОНӨААТҮГ, Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургууль, Баянтал сумын ОНХС, Баянтал сумын Эрүүл мэндийн төв, Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэг, Нийгмийн даатгалын хэлтэс гэсэн 6 байгууллагууд мэдээллийг удаа дараа хугацаа хоцроожээ.a