2024 оны 7 дугаар сарын үйл ажиллагааны тайлан

75

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны

2024 оны 07 сарын 23-ны өдрийн

……. албан бичгийн хавсралт

 

         

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ 2024 ОНЫ

7 ДУГААР САРЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

Хийгдэх ажил Хүрэх үр дүн Хугацаа Биелэлт
1 Хугацаатай мэдээ, тайлан гаргах Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг Дараа сарын 02-ны дотор 2024 оны 7-р сарын байдлаар  манай байгууллага 159,131.0 мянган төгрөгийн санхүүжилтийг авч 118,812.9 мянган төгрөгийг зарцуулж, 40,318.1 мянган төгрөг тайлант хугацаанд зарцуулагдаагүй байна.
Шилэн дансны мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах Дараа сарын 08-ны дотор Тайлант хугацаанд оруулбал зохих 18 мэдээллийг хуулийн хугацаанд нь оруулсан.
Ниймгийн даатгалын тайлан гаргаж, хүргүүлэх Дараа сарын 05-ны дотор 6-р сарын НДШ-ийн тайланг хуулийн хугацаанд илгээж, тайлагнасан.
Татварын тайлангуудыг гаргаж, илгээх 7-р сарын 20-ны дотор Цалин хөлс болон суутган татварын тайлангуудыг татварын сайтад шивж хуулийн хугацаанд илгээсэн.
Санхүүгийн тайланг гаргаж, хүргүүлэх 7-р сарын 20-ны дотор Байгууллагын 2024 оны 2-р улирлын санхүүгийн тайланг гарган, сангийн яамны сайтад шивж илгээн санхүү төрийн сангийн хэлтэст 2024.07.18-ны өдөр хүргүүлсэн.
2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төсвийн төсөөллийг  бэлтгэн хүргүүлэх 7-р сарын 08-ны дотор Байгууллагын 2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төсвийн төсөөллийг хийж холбогдох баримт материалын хамт  2024.07.08-ны өдөр санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн.
2 Аймгийн ОНХСангийн 2022-2024 оны 3 дугаар сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна 07 сар Байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Аймгийн ОНХСангийн 2022-2024 оны 3 дугаар сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 95 хувьтай.
3 Аймгийн хөрөнгө оруулалтын ажлын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна 07 сар Байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Аймгийн ОНХСангийн 2022-2024 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явц 95 хувьтай байна.
4 Шивээговь сумын ОНХСангийн 2023-2024 оны 04 сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна 07 сар Байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Шивээговь сумын ОНХСангийн 2023-2024 оны 04 сар хүртлэх хугацааны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар нийт 3,019,863.8 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 1,612.9 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгуулахаар, 3,018,250.9 мянган төгрөгийн зөвлөмж хүргүүлэв. Тус сангийн санхүүгийн үйл ажиллагааг “Дунд” эрсдэлтэй гэж үнэлэв.
5 Баянтал сумын ЗДТГазарт  гүйцэтгэлийн аудит хийх Байгууллагын үйл ажиллагаа сайжирна 07 сар Аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар удирдамжийн дагуу Баянтал сумын ЗДТГ-ын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцооны түвшины 64,2 хувь нь 1-р түвшин буюу “ЭХЛЭЛИЙН”,  үнэлэгдсэн ба 2023 онд хийгдсэн дотоод аудитаар илэрсэн зөрчлийн дагуу ажил зохион байгуулж ажлаагүйгээс эрсдэл дундаас ихрүү шилжиж “ХАНГАЛТГҮЙ” дүгнэлтийг өгч байна.

Байгууллагын эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын төлөвшлийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн байгаа нь засаглах удирдлагын хяналт байхгүй, гүйцэтгэх удирдлагыг мэргэшээгүй тогтвор сууршилгүй төрийн албаны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн ажилтан томилоогүй байгаатай холбоотой буюу удирдлага зохион байгуулалтгүйтэй холбоотойгоор эрсдэл өссөн байна.

6 Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын 2023-2024.04 сар хүртлэх үйл ажиллагаанд дотоод аудит хийх Байгууллагын үйл ажиллагаа сайжирна 07 сар Аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар удирдамжийн дагуу Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн. Дотоод аудитаар тус байгууллагад “Их” эрсдэлтэй буюу “ХАНГАЛТГҮЙ” гэсэн дүгнэлтийг өгөв. Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын төлөвшил нь “эхлэлийн буюу 1-р түвшин”-д байна гэж  үнэлэгдсэн ба дотоод аудитаар илэрсэн 14 асуудлаас 12 нь буюу 85.7% нь нөлөө ихтэй  “Хангалтгүй” гэсэн дүгнэлтийг өгч, байгууллагад 25 заалт бүхий хугацаатай зөвлөмжийг өгөв.
7 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангуулах Хуулийн хэрэгжилт хангагдана 07 сар Байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн ОНХС, Сүмбэр ОНХСан, Шивээговь сумын Эрүүл мэндийн төв, Боржигин чуулга, Музейн тогтмол зардлын 1-6 дугаар сарын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд баримттай тулган баталгаажуулж, нэг бүрчилсэн хяналт шалгалт хийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аймгийн төсөвт, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нийт 50 байгууллагын шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд үнэн зөв болон цаг хугацаандаа оруулж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. 6 дугаар сарын шилэн дансны мэдээ оруулалтын байдалд хяналт шалгалт хийсэн бөгөөд хуулийн хэрэгжилт 90.3 хувьтай байна. Энэ нь өмнөх сараас 7.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
8 Мэдээллийн ил тод байдлыг хангах Мэдээллийн ил тод байдал хангагдах 07 сар Мэдээллийн ил тод байдлыг хангаж, ойлгомжтой байлгах үүднээс байгууллагын веб хуудас болон самбарт 6 мэдээ мэдээллийг  байршуулсан.

Байгууллагын facebook хуудас https://www.facebook.com/profile.php?id=100090091147081/ -аар 12 мэдээллийг иргэд олон нийтэд түгээж ажиллалаа.

9 Бусад ажил Байгууллагын үйл ажиллагаа сайжирна.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

07 сар

Аймгийн удирдах ажилчдын шуурхай зөвлөгөөний 2 удаагийн хурлаас өгсөн 5 үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь Хяналт, шинжилгээ үнэлгээний хүргүүлсэн.
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хариуцсан талбайд мод арчилгаа, усалгааг хуваарийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хийж гүйцэтгэж, орчны хог хаягдлыг цэвэрлэн Хоггүй сүмбэр фэйсбүүк, байгууллагын фэйсбүүк хуудсанд байршуулсан.
Төрийн албаны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан аймгаас зохион байгуулсан Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтад байгууллагын албан хаагчид бүгд  хамрагдав.
Улсын баяр наадын амралтын өдрүүдэд байгууллагын хариуцлагатай жижүүрийг байгууллагын албан хаагчид хуваарийн дагуу бүрэн хийсэн.
ERP цахим системд хүний нөөцийн удирдлага, үүрэг даалгавар, хурал, томилолт, өргөдөл гомдол, ажлын хэсэг, албан бичиг, цаг бүртгэл, сургалт, ажил төлөвлөлт цэсүүдэд холбогдох мэдээллүүдийг бүрэн оруулсан. Байгууллагын албан хаагчид цахим системээр цагаа бүртгүүлж байна.
10 Баянтал сумын ОНХСангийн 2023.09-2024.06 сар хүртлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн Байгууллагын үйл ажиллагаа сайжирна 07 сар Аймгийн Засаг даргын баталсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр удирдамжаар Баянтал сумын ОНХСангийн 2023.09-2024.06 дугаар сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна. шалгалтын явц 50 хувьтай үргэлжилж байна.
11 Сүмбэр сумын ОНХСангийн 2023-2024 оны 6 дугаар сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Санхүүгийн сахилга бат сайжирна 07 сар Байгууллагын 2024 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын ОНХСангийн 2023-2024.06 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 30 хувьтай байна.
12 Хагас жилийн тоон болон бичмэл тайлан хүргүүлэх Санхүүгийн хяналтын бодлого сайжирна.  

07 сар

Байгууллагын 2024 оны эхний хагас жилийн тоон болон бичмэл тайланг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлэв