Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны
2024 оны 08 сарын 23-ны өдрийн
……. албан бичгийн хавсралт
САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ 2024 ОНЫ
8 ДУГААР САРЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
| № | Хийгдэх ажил | Хүрэх үр дүн | Хугацаа | Биелэлт |
| 1 | Хугацаатай мэдээ, тайлан гаргах | Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг | Дараа сарын 02-ны дотор | 2024 оны 8-р сарын байдлаар манай байгууллага 183,386.0 мянган төгрөгийн санхүүжилтийг авч 139,768.3 мянган төгрөгийг зарцуулж, 43,617.7 мянган төгрөг тайлант хугацаанд зарцуулагдаагүй байна. |
| Шилэн дансны мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах | Дараа сарын 08-ны дотор | Тайлант хугацаанд оруулбал зохих 15 мэдээллийг хуулийн хугацаанд нь оруулсан. | ||
| Ниймгийн даатгалын тайлан гаргаж, хүргүүлэх | Дараа сарын 05-ны дотор | 7-р сарын НДШ-ийн тайланг хуулийн хугацаанд илгээж, тайлагнасан. | ||
| 2 | Сүмбэр сумын ОНХСангийн 2023-2024 оны 6 дугаар сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх |
Санхүүгийн сахилга бат сайжирна |
08 сар |
Байгууллагын 2024 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын ОНХСангийн 2023-2024.06 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 95 хувьтай байна. |
| 3 | Баянтал сумын ОНХСангийн 2023-2024 оны 6 дугаар сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх | Санхүүгийн сахилга бат сайжирна | 08 сар | Байгууллагын 2024 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу Баянтал сумын ОНХСангийн 2024-2024.06 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 90 хувьтай байна. |
| 4 | Соёл урлагийн газар, Боржигин чуулга, Шивээговь сумын Соёлын төвийн 2024 оны 1-6 дугаар сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх | Санхүүгийн сахилга бат сайжирна | 08 сар | Байгууллагын 2024 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу Соёл урлагийн газар, Боржигин чуулга, Шивээговь сумын Соёлын төвийн 2024 оны 1-6 дугаар сар хүртлэх үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 10 хувьтай байна. |
| 5 | Баянтал сумын соёлын төв, Боржигон өв музей, Нийтийн номын сан тухайн байгууллагуудын 2024 оны 1-6 дугаар сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх | Байгууллагын үйл ажиллагаа сайжрах | 08 сар | Нийтийн номын сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд 70 хувьтай явж байна. |
| 6 | Баянтал сумын Соёлын төвийн 2023-2024 он хүртлэх үйл ажиллагаанд дотоод аудит хийх | Байгууллагын үйл ажиллагаа сайжрах | 08 сар | Байгууллагын 2024 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу Баянтал сумын Соёлын төвийн 2023-2024 оны үйл ажилллагаанд дотоод аудит хийгдэж байна. Шалгалтын явц 10 хувьтай байна. |
| 7 | Шивээговь сумын соёлын төвийн 2023-2024.07 сар хүртэлх үйл ажиллагаанд дотоод аудит хийх | Байгууллагын үйл ажиллагаа сайжрах | 08 сар | Байгууллагын 2024 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу Шивээговь сумын соёлын төвийн 2023-2024.07 сар хүртэлх үйл ажиллагаанд дотоод аудит хийгдэж байна. Шалгалтын явц 20 хувьтай байна. |
| 8 | Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангуулах | Хуулийн хэрэгжилт хангагдана | 08 сар | Байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цөм сүрэг үржлийн төв, Баянтал сумын ОНХСан, Сум дундын ойн ангийн зэрэг байгууллагуудын 1-7 дугаар сарын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд баримттай тулган баталгаажуулж, нэг бүрчилсэн хяналт шалгалт хийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. |
|
9 |
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангуулах |
Хуулийн хэрэгжилт хангагдана |
08 сар |
Манай байгууллага нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, сан, орон нутгаас тогтмол зардлын санхүүжилт авч байгаа нийт 50 байгууллагын цэсэд мэдээллээ үнэн зөв, бодьтой, иж бүрэн, тогтоосон хугацаанд түргэн шуурхай оруулж байгаа эсэхэд нь сар бүр тогтмол хяналт тавьж ажиллаж байна.
Тухайн сард Баянтал сумын ЗДТГазар мэдээллийг оруулаагүй байсан тул зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан бичиг хүргүүлэв. Тайлант хугацаанд хуулийн хэрэгжилт 96 хувьтай байна. Энэ нь өмнөх сараас 5.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. |
| 10 | Мэдээллийн ил тод байдлыг хангах | Мэдээллийн ил тод байдал хангагдах | 08 сар | Мэдээллийн ил тод байдлыг хангаж, ойлгомжтой байлгах үүднээс байгууллагын веб хуудас болон самбарт 6 мэдээ мэдээллийг байршуулсан.
Байгууллагын facebook хуудас https://www.facebook.com/profile.php?id=100090091147081/ -аар 8 мэдээллийг иргэд олон нийтэд түгээж ажиллалаа. |
|
11 |
Бусад |
Байгууллагын үйл ажиллагаа сайжирна. |
08 сар |
1 удаагийн удирдах ажилчдын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 1 үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэст хүргүүлсэн. |
| 2024.08.12-ны өдөр хуваарийн дагуу мод усалгаа хийж, хог хаягдлыг цэвэрлэн мэдээллийг хоггүй сүмбэр фэйсбүүк, байгууллагын фэйсбүүк хуудсанд байршуулсан. | ||||
| Аймгийн 30 жилийн ойн Боржигин 2024 баяр наадмаар хуваарилагдсан 2 гэрийг бүрэн тохижуулан комисст хүлээлгэн өгсөн. 3 албан хаагч иргэдэд үйлчлэх үйлчилгээнд хуваарийн дагуу ажилласан. |

