Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотоод хяналтын багийн 6 ажилтанд “Байгууллагын дотоод хяналт хийх, бүтэц, чиг үүрэг, ач холбогдол” сэдвээр онол, арга зүйн сургалтыг дотоод аудитор Т.Отгонтамир зохион байгууллаа. Сургалтаар тус сургуулийн дотоод хяналтын журам, төлөвлөгөөн дээр ярилцаж арга зүйн зөвлөгөө өгөв.


