“НАНДИН БОЛЗОО” АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДЛАА. 2024/05/15
Олон улсын гэр бүлийн өдрөөр аймгийн ХГБХХГ-аас эцэг эхчүүдийг үр хүүхэддээ чанартай цаг гаргах, харилцан ярилцах, тэднийг сонсох, урам өгөх, хамтдаа цагийг дурсамжтай өнгөрүүлэхэд нь дэмжих зорилгоор “НАНДИН БОЛЗОО” арга хэмжээг зохион байгууллаа.
Болзоонд өсвөр насны охидууд аавтайгаа, хөвгүүд ээжтэйгээ “ХАЙРЫН 5 ХЭЛ”-ийн мэдрэмжээ илэрхийлж, өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах талаар мэдээлэлтэй боллоо. Тус арга хэмжээнд байгууллагын 2 албан хаагч хүүхдүүдийн хамт оролцлоо.
Арга хэмжээг гэр бүлийн сургуулийн үүсгэн байгуулагч, гэр бүлийн сэтгэл зүйч, судлаач Ruth Eggie чиглүүлэн явууллаа.



