САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ 2024 ОНЫ
5 ДУГААР САРЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
| № | Хийгдэх ажил | Хүрэх үр дүн | Хугацаа | Биелэлт |
| 1 | Хугацаатай мэдээ, тайлан гаргах | Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг | Дараа сарын 02-ны дотор | 2024 онд манай байгууллагад 101,971.0 мянган төгрөгийн төсөв батлагдсанаас 73,058.7 мянган төгрөгийг зарцуулж, 28,912.3 мянган төгрөг тайлант хугацаанд зарцуулагдаагүй байна. |
| Шилэн дансны мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах | Дараа сарын 08-ны дотор | Тайлант хугацаанд оруулбал зохих 15 мэдээллийг хуулийн хугацаанд нь оруулсан. | ||
| Ниймгийн даатгалын тайлан гаргаж, хүргүүлэх | Дараа сарын 05-ны дотор | 4-р сарын НДШ-ийн тайланг хуулийн хугацаанд илгээж, тайлагнасан. | ||
| 2 | Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2023-2024.03 сар хүртэлх үйл ажиллагаанд дотоод аудит хийх | Байгууллагын үйл ажиллагаа сайжирна | 5 сар | Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр удирдамжийн дагуу Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж байна. Аудитын явц 90 хувьтай үргэлжилж байна. |
| 3 | ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 2023-2024.03 сар хүртлэх үйл ажиллагаанд дотоод аудит хийх | Байгууллагын үйл ажиллагаа сайжирна | 5 сар | Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар удирдамжийн дагуу ЕБ-ын 1 дүгээр сургуулийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж байна. Аудитын явц 90 хувьтай үргэлжилж байна. |
| 4 | Аймгийн ОНХСангийн 2022-2024 оны 3 дугаар сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаа | Санхүүгийн сахилга бат сайжирна | 05 сар | Байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Аймгийн ОНХСангийн 2022-2024 оны 3 дугаар сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явц 90 хувьтай байна. |
| 5 | Аймгийн хөрөнгө оруулалтын ажлын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийх | Санхүүгийн сахилга бат сайжирна | 05 сар | Байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Аймгийн ОНХСангийн 2022-2024 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явц 90 хувьтай байна. |
| 6 | Шивээговь сумын ОНХСангийн 2023-2024 оны 04 сар хүртлэх санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийх | Санхүүгийн сахилга бат сайжирна | 05 сар | Байгууллагын 2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Шивээговь сумын ОНХСангийн 2023-2024 оны 04 сар хүртлэх хугацааны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийгдэж байна. Шалгалтын явц 10 хувьтай байна. |
| 7 | Баянтал сумын ЗДТГазарт гүйцэтгэлийн аудит хийх | Байгууллагын үйл ажиллагаа сайжирна | 05 сар | Аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар удирдамжийн дагуу Баянтал сумын ЗДТГазарт гүйцэтгэлийн аудит хийгдэж байна. Аудитын явц 10 хувьтай үргэлжилж байна. |
| 8 | Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын 2023-2024.04 сар хүртлэх үйл ажиллагаанд дотоод аудит хийх | Байгууллагын үйл ажиллагаа сайжирна | 05 сар | Аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар удирдамжийн дагуу Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд дотоод аудит хийж байна. Аудитын явц 10 хувьтай үргэлжилж байна. |
| 9 | Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангуулах | Хуулийн хэрэгжилт хангагдана | 05 сар | Аймгийн ЗДТГ, Талын илч ОНӨААТҮГ 1-4 сар, 1,2,3 дугаар сургуулийн 1-4 сарын тогтмол зардлын шилэн дансны мэдээллийг үнэн зөв оруулсан эсэхэд баримтын шалгалт хийж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн. |
| Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу аймгийн төсөвт, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нийт 50 байгууллагын шилэн дансны мэдээллийг цахим хуудсанд үнэн зөв болон цаг хугацаандаа оруулж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. 4 дүгээр сарын шилэн дансны мэдээ оруулалтын байдалд хяналт шалгалт хийсэн бөгөөд хуулийн хэрэгжилт 99.7 хувьтай байна. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. | ||||
| 10 | Мэдээллийн ил тод байдлыг хангах | Мэдээллийн ил тод байдал хангагдах | 05 сар | Мэдээллийн ил тод байдлыг хангаж, ойлгомжтой байлгах үүднээс байгууллагын веб хуудас болон самбарт 15 мэдээ мэдээллийг байршуулсан.
Байгууллагын facebook хуудас https://www.facebook.com/profile.php?id=100090091147081/ -аар 42 мэдээллийг иргэд олон нийтэд түгээж ажиллалаа. |
| 11 | Бусад ажил | Байгууллагын үйл ажиллагаа сайжирна. |
05 сар |
1. Аймгийн удирдах ажилчдын шуурхай зөвлөгөөний 2 удаагийн хурлаас өгсөн 7 үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь хүргүүлсэн. |
| 2. 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хариуцсан талбайд мод арчилгаа, усалгааг хуваарьт өдөр хийж гүйцэтгэж, орчны хог хаягдлыг цэвэрлэсэн. | ||||
| 3. 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “ГОВЬСҮМБЭР-30” цэцэрлэгт хүрээлэнд 20 ширхэг хайлаас мод тарьлаа. | ||||
| 4. Төрийн албаны салбар зөвлөлийн “7:4:10” сургалтын хөтөлбөрийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 25, 05 дугаар сарын 02, 09, 16-ны өдрийн вебинар сургалтад 4 албан хаагч хамрагдсан. | ||||
| 5. 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад 4 албан хаагч хамрагдсан. | ||||
| 6. Байгууллагын хагас жилийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээг цахимаар хийхээр болсонтой холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шаардлагатай баримт материалыг Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэст албан бичгээр болон цахимаар хүргүүлэн ажилласан. |

