Манай байгууллага нь 2019 онд Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, үндэсний хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт, тусгагдсан зорилтуудыг төлөвлөгөөндөө тусган санхүүгийн хяналт, аудитын чиглэлээр холбогдох хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмын мөрдөлтөнд хяналт тавьж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал хүргүүлэх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас өгсөн чиглэл болон аймгийн Засаг даргатай байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан ажлын төлөвлөгөөгөө жил, улирал, сар, долоо хоногоор төлөвлөн хийж биелэлтэнд нь хяналт тавин ажиллалаа. Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн инстутээс зохион байгуулсан “НББ-ийн олон улсын стандартын шинэчлэл”, аймгаас зохион байгуулсан “Бодлогын хэрэгжилтийг үнэлэх арга зүй”, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас зохион байгуулсан сургалт, “Архив албан хэрэг хөтлөлт”, “Үндэсний өв соёлыг дээдлэх”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Нутгийн захиргааны байгууллагын албан тушаалын тодорхойлолт боловсруулах арга зүй”, “Төсвийн гүйцэтгэлд тавих хяналт, шалгалтын үр дүн, цаашид анхаарах асуудал”, “Elevate your business acumen”, “Төрд учирсан хохирлыг барагдуулах арга зам”, “Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын талаар авах арга хэмжээ”, “Жендер ба түүний ойлголт”, “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зэрэг нийт 14 удаагийн сургалтанд хамрагдсан.



