“Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дугаар тушаалын хэрэгжилтийн талаар, Санхүүгийн анхан шатны баримтад хэрхэн бүртгэгдэж байгаа талаар мэдээлэл солилцох өдөр” арга хэмжээнд байгууллагын санхүүд бүртгэлтэй, хэвийн үйл ажиллагааг хангаж зам тээврийн хөдөлгөөнд оролцдог автомашинтай байгууллагын нягтлан бодогч, удирдах албан тушаалтныг оролцохыг урьсан билээ. Арга хэмжээнд Сүмбэр сумын ЗДТГ, Шивээговь сумын ЗДТГ, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот байгуулалтын газар, Шивээговь сумын Соёлын төв хариуцсан санхүүгийн ажилтан нар оролцож мэдээлэл солилцлоо.
Шаардлага байна гэж ирж мэдээлэл солилцсон албан хаагчдынхаа цаашдын ажилд нь амжилт хүсье.



