Аймгийн Засаг дарга Г.Батсуурь хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Аймаг орон нутгийн зүгээс эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөлт, суурь дэд бүтцийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих замаар дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, орон нутгийн давуу талдаа тулгуурлан бүсийн логистикийн төв болон хөгжих зорилтыг тавьсан.
Иймд салбар бүр бүс нутгийн үйл ажиллагаатай уялдуулан төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллааны хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэх, инноваци, технологийг нэвтрүүлэх замаар бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах нөхцөл, шаардлага тулгарч байгааг онцлон хэллээ.



