2024 оны 01 дүгээр сарын 24-31-ний өдөр Монгол бичгийн дунд шатны сургалтыг Ерөнхий боловсролын лаборатори 5-р сургуулийн Монгол бичгийн багш Э.Олонцэцэг зааж, амжилттай дүүргэлээ. Тус сургалтад Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Стандарт, хэмжил зүйн газар, Статистикийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар гэсэн 4 байгууллагын 20 гаруй албан хаагчид хамрагдаж, сургалтын төгсгөлд сурч мэдсэн мэдлэгээ бататгах үүднээс “Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, дунд шатны сургалтын монгол бичгийн олимпиад”-ыг зарласан. Тус олимпиадад:
- Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Н.Алтанцэцэг “Тэргүүн байр”
- Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Гантуяа “Дэд байр”
- Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудитор Г.Насанжаргал, Т.Отгонтамир нар “Гутгаар байр” тус тус эзэлж амжилттай оролцлоо.



