ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Албаны даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батласан удирдамжийн хүрээнд “Авлига ба жендер” эссэ бичлэгийн уралдааныг энэ сарын 3-17-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Тус уралдаанд 2, 5 дугаар сургуулийн нийт 7 ахлах ангийн сурагч материалаа ирүүлсэн бөгөөд 1-3 байрыг шалгарууллаа.
1-р байр 5-р сургууль 11Б ангийн сурагч Б.Цовоо
2-р байр 2-р сургууль 10А ангийн сурагч Б.Баярчимэг
3-р байр 2-р сургууль 10Б ангийн сурагч Л.Сугар-Од нар шалгарлаа. Уралдаанд оролцсон нийт сурагчиддаа СУРЛАГЫН ӨНДӨР амжилтыг хүсэн ерөөе.



