ТӨРИЙН БОЛОН ОНӨААТҮГАЗРУУДЫН ДАРГА, НЯГТЛАН БОДОГЧ НАРТ ЗОРИУЛСАН АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

98

“Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах, хяналт, шалгалтаар илэрч буй зөрчлийг багасгах, нэгдсэн мэдээлэл”-тэй болох зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулсан сургалтад Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудит сэдвээр дотоод аудитор Л.Эрдэнэчимэг,  Г.Насанжаргал нар төрийн болон ОНӨААТҮГазруудын дарга, ахлах нягтлан бодогч нарт арга зүйн сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хийлээ. Тус сургалтад 62 байгууллагын 100 албан хаагч хамрагдлаа.