Зорилго:
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, эрсдлийн удирдлагаар хангаж, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Зорилт:
Байгууллагын зорилго болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд дараахь үндсэн 6 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Хяналт шалгалтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх
- Санхүүгийн хяналт шалгалт хийх, санхүүгийн эрсдлээс урдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
- Дотоод аудит хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
- Шилэн дансны мэдээ оруулалтанд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах
- Мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэх, ажлын байранд сурч хөгжих
- Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах Эх сурвалж: Хариуцсан ажилтан дотоод аудитор Г.Насанжаргал Мэдээлэл авах дугаар 70543684